Стефен Көрри Харь гарагийн эрхэм
Энгийн хүн шиг өндөртэй ч 2 метр гарсан залуусын өгзөгийг өшиглөгч Вардэлл Стефен Көрри, түүнийг арван жилд байхад нь хэн ч НБЭ-ийн супер од болно гэж бодохгүй байлаа, түүнийг арван жилд байхад нь хэн ч НБЭ-д орж чадна гэж бодохгүй байлаа, түүнийг их сургуульд байхад нь хэн ч НБЭ-ийн бүх цаг үеийн шилдэг баг гэж түүхэнд яригдаж болох багийн лидер болж, гол систем нь болно гэж бодоогүй юм, түүнийг их сургуулиасаа дэлхийн хамгийн шилдэг лигт орно гэхэд маш их хүмүүс бие болоод тоглолтын арга барилын хувьд тохирохгүй гэж ярьцгааж байлаа, түүнийг хэн ч жилийн 40 сая долларын цалинтай НБЭ-ийн хамгийн шилдэг тоглогч болно гэж бодоогүй юм. Гэхдээ өнөөдөр бид харь гарагийн хүн гэж түүнийг нэрлэдэг болсон, өнөөдөр бид дэлхийн хамгийн өндөр түвшний лигт хамгийн өндөр түвшний сагсанбөмбөг тоглодог багийн хамгийн гол тоглогч гэж түүнийг нэрлэдэг, өнөөдөр бид гайхамшиг бий болдог лигийн нүүр царай, маш олон хүүхэд залуусын итгэл найдвар гэж түүнийг нэрлэдэг, өнөөдөр бид , улиралд 50 40 90 амжилт үзүүлсэн цор ганц нэгэн, 73-9 лигийн бүх цаг үеийн хамгийн шилдэг багийн лидер шаргуу хөдөлмөрлөж өөртөө итгэж чадвал ямар гайхалтай амжилтанд хүрч болдог гэдгийг харуулсан хүн гэж түүнийг нэрлэдэг. Тэр бол дэлхийн хамгийн шаргуу хөдөлмөрч гайхамшигтай нэгэн юм. Стефен Көрри бусдын нүдэнд харагдахгүй хоосон зааланд хэр удаан цагийг шидэлтийн бэлтгэл хийж өнгөрөөдгийг хүмүүс мэдэхгүй, анх лигт орохдоо төрөлхийн холбогч биш, тэсрэлт муу, биеийн хүч дундаж , цаашид өсөж дэвших боломж бага гэсэн бүхий л эргэлзээг үгүйсгэж өөрийнхөө арга барилаар бүхнийг чимээгүй болгож чадсан гайхалтай нэгэн юм. Хэрвээ та одоо гараад сагс тоглох юм бол 8 настай бяцхан жаалаас эхлээд 40 гарсан ах нар бүгд аркны араас шидэхийг харах болно энэ бол Стефен Көрри хэмээх гайхалтай эрхэмийн эффект нөлөө билээ. Степ сагсанбөмбөгийг өөрчилж Жилиус Ирвинг, Ларри Берд, Майкл Жордан, Аллен Айверсон хэмээх эрхэмүүдтэй цуг нэрлэгдэж сагсанбөмбөг хэмээх спортыг шинэ түвшинд гаргасан хамгийн чухал нь тэр энэ спортыг тоглодог дэлхийн хамгийн шилдэг 30 баг өөрсдийнхөө тоглолтыг түүнд зориулж өөрчлөх гол шалтгаан нь болсон онцгой нэгэн юм. Чи түүнд дуртай эсвэл дургүй нь хамаагүй. Тэр бол сагсанбөмбөгийн спортыг өөрчлөгч. Ихэнх супер одууд зүгээр л сагсан бөмбөгийн хэсэг болдог бол Стэф бүхэл бүтэн спортыг өөрчилсөн нэгэн. Түүнийг зодог тайлах өдөр ямар байхыг төсөөлөхөд ч бэрх.
Стефен Көрри бүгдийг хийж чадна.
