Derrick Rose Сарнай дэлбээлэх цагаар…
2012 он Плэйоффын нээлтийн тоглолт АНУ Иллиной муж Чикаго хот, Юнайтад центр-т болж байв. Чикаго буллс –Филадельфиа 76 багууд Плэйоффын эхний шатанд учраа таарч NBA-ийн хамгийн гэрэлт ирээдүйтэй гэгдэж байсан шинэхэн супер од Дэррик Рөүз энэ тоглолтын гэрэл гэгээ гайхамшиг нь болж байлаа. Хамгийн залуудаа улирлын үнэ цэнэтэй тоглогч (2010-2011) болсон шинэхэн супер од дараагийн жилдээ гайхалтай байж Чикаго буллс улирлыг тэргүүлсэн амжилттай улирал болж өнгөрөв(2011-2012). Бүх зүйл зурсан зураасын дагуу болж Буллс ч улирлыг тэргүүлж Чикаго хот Чикаго Буллс багийн ирээдүй гэрэл гэгээ сайхан зүйлсээр дүүрэн хөгжөөн дэмжигчид шинэхэн супер од Деррик Рөүзийг энэ хотыг дараагийн 10 жилд амжилт ялалтаар дүүрэн дардан ирээдүйг төсөөлж байв. Гэвч нэг л зүйл бүх зүйлийг тэр чигээр нь өөрчилсөн юм. Дэррик Рөүз бөмбөгтэй тоглолт дуусахад 1:30 секунд дутуу Чикаго 99: Филадэльфиа 87 байв , Рөүз оролт хийлээ гэвч довтолгоо гүйцэтгэж байгаад газар унав тайлбарлагч түүний зүүн хөлийг хардаа зүүн хөл зүүн хөлөө бариад уначихлаа гэж орлилдоцгоож байв, багийнхан нь эхэндээ түүнийг сүртэй зүйл биш гэж үзээд бүгд хамгаалалтандаа буцаж тоглолт үргэлжлэв, харамсалтай нь энэхүү бэртэл ирээдүйн лигийн 10 жилийн нүүр царай гэгдэж байсан залуугийн карээрийг тэр чигээр нь өөрчилсөн мөч байлаа, эмч нар шинжилгээ хийгээд зүүн өвдөгний шөрмөс бэртсэн гэсэн мэдээлэл өгөв, улмаар Д.Рөүз 2012-2013 оны улирлыг бүтэн өнжиж 2013 оны 11 сарын 22-нд NBA-дээ эргэн ирэв. Гэтэл удалгүй улирлын ээлжит тоглолтон дээр Портлэнд трэйл блэйзэрс багийн эсрэг тоглож байгаад баруун өвдөгний зөөлөн эдээ гэмтээчихэв (2013 он). Дараа улирлыг бүтэн өнжөөд эргэн ирсэн ч Д.Рөүз бэртэлийн улмаас 30 тоглолтонд оролцож чадалгүй өнгөрөөсөн юм. Байнгын бэртэл гэмтэл Рөүзийн сэтгэлзүй болон тоглолтонд асар ихээр нөлөөлж тэрээр MVP түвшиндээ дахиж хүрч чадахгүй байлаа. 2016 онд Чикаго хамгийн залуу MVP Д.Рөүзийг удаан тэвчээртэй хүлээсний эцэст шинэчлэл хийх ёстой гэж үзээд New York Nicks багруу явуулав. Нэг улирал Никс-т тоглосон ч плэйофф-т амжилт гаргах байтугай плэйофф-т орж чадаагүйн улмаас Рөүз чөлөөт агент болов. Д.Рөүз Аварга авахыг хүсч Клевлэнд Кавалиерс багт маш бага цалингаар ирсэн ч Леброн Жэймс болон бусад тоглогч нартай хангалттай ойлголцож сайн тоглож чадаагүй учраас бүтэлгүйтэл гэж үзээд улирлын дундуур солилцоонд оруулж Родни Хүүдээр Юта Жазз баг руу явуулсан юм, гэвч Юта гэрээг нь худалдаж авсанаар Рөүз хуучин багийн анд Жимми Батлер, Таж Гибсон болон хуучин дасгалжуулагч Том Тибодоэйу нар дээр очих боломж олдож Миннесота Тимбэрволвес багтай улирал дуустал гэрээ байгуулсан билээ. Тимбэрволвестэй плэйофф-т орж Рокетс багтай таарч 5 тоглолтонд хожигдсон ч Дэррик Рөүз эдгээр тоглолтуудад сэлгээнээс маш сайн тоглолтыг үзүүлсэн юм. Деррик Рөүз 2019-2021 оны улиралд Детройт Пистонс багийн бүрэлдэхүүнд тоглож гайхалтай улирлыг өнгөрүүлээд 2021 оноос Нью-йорк Никс багийн бүрэлдэхүүнд тоглож Эммануэль Кьюкли РЖ Баррет нарт туршлага ур чадвараа заан хамтдаа тоглож байгаад кареерийн сүүлийн жилүүдэд олон баг дамжсаны эцэст зодог тайлсан юм.
ХЭРВЭЭ Д.Рөүз хэзээ ч бэртэл аваагүй бол, хэрвээ Том Тибодоэйу түүнийг эрт сэлгээнд суулгаж амраасан бол, хэрвээ хэд хэдэн бэртэл дарааллан авч 2-3 улирлыг бүтэн өнжөөгүй бол…Бид хэд хэдэн удаагийн MVP хэдэн удаагийн Аварга Дэррик Рөүзийг харж байх байсныг тааварлашгүй юм. Гэвч түүхэнд ХЭРВЭЭ гэдэг үг хэзээ ч байдаггүй билээ. Асар их сэтгэлийн тэнхээ, тэсвэр тэвчээр гаргаж одоог хүртэл тэмцэж сагсанбөмбөгт зүрх сэтгэлээ зориулж ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГӨӨГҮЙ энэ эрхэмийг хүндлэхгүй хайрлахгүй байхын аргагүй юм.
