НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Puuz.mn сайт нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг баримтлан үйлчлүүлэгч /захиалагч/ сайт хоёрын худалдах, худалдан авах харилцааг зохицуулна. Захиалагч puuz.mn сайтын үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрснөөр вэб сайтаар үйлчлүүлнэ.

puuz.mn сайтын лого, брэнд болон тус сайт дээр байршуулсан бүтээгдэхүүний зураг, текст, мэдээлэл нь тус вэб сайтын өмч бөгөөд хуулбарлах, ашиглахыг хориглоно.

ХОЁР. САНАЛ ХҮСЭЛТ, ГОМДОЛ

  1. Захиалагч цэцэг хүргэлтийн үйлчилгээний талаар тодруулга, санал, хүсэлт, шүүмж, гомдол илгээж болно.
  2. puuz.mn сайт нь info@tsakhim.mn имэйл хаяг болон 7777-7575 утсаар ирсэн санал хүсэлтийг тухай бүрт шийдвэрлэж, зохих арга хэмжээг авна.

ГУРАВ. ЗАХИАЛГЫН ТУХАЙ

Захиалга авах:

  1. Захиалагч puuz.mn сайт дээр байршсан пүүз болон бусад бүтээгдэхүүнээс сонгон онлайнаар 24\7 захиалга өгч болно. /Анхаарах зүйл: онлайн захиалгын хүргэх хугацаа 6-24 цаг байна./
  2. Захиалагч 7777-7575 дугаарын утас болон тус вэб сайтын онлайн туслахаар харилцаж захиалга өгч болно.
  3. PUUZ.mn-ийн оператортой утсаар холбогдож захиалга өгсөн бол эсвэл онлайн туслах болон сошиал медиа /фэйсбүүк, инстаграм, твиттер/ ашиглаж захиалга өгсөн бол захиалагч төлбөрөө шилжүүлээд операторт мэдэгдэнэ. Оператор захиалгыг баталгаажуулна.

Захиалга баталгаажихтөлбөр төлөх

  1. Вэб сайтаар захиалсан захиалга төлбөр дансруу орж ирсэн бол автоматаар баталгаажина.
  2. Төлбөрөө шилжүүлээгүйн улмаас захиалга цагтаа хүргэгдээгүй бол вэб сайт хариуцлага хүлээхгүй.
  3. Утас болон сошиал медиа ашиглан захиалга өгсөн бол цэцэг хүргэлтэнд гарахаас өмнө төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажиж хүргэлтэнд бэлтгэгдэнэ.
  4. Тухайн захиалга яаралтай бол вэб сайтаар захиалга өгсний дараа захиалагч заавал оператортой утсаар холбогдож баталгаажуулна.

Захиалга цуцлах, хойшлуулах

  1. Захиалгыг хүргэлтэнд гарахаас 2 цагийн өмнө цуцлах боломжтой.
  2. Захиалга цуцалсан тохиолдолд төлбөрийг 100% буцааж шилжүүлнэ.
  3. Захиалга нэгэнт хүргэлтэндээ гарсан бол захиалагч захиалгаа цуцалвал төлбөрийн 50% -ийг буцааж шилжүүлнэ. /Пүүз онцгой бүтээгдэхүүн учир муухай болсон байвал дахин зарах боломжгүй байдаг /
  4. Пүүз хүргэлтийн үйлчилгээний буруутай үйлдлээс болж хүргэгдээгүй тохиолдолд төлбөрийг буцаан шилжүүлнэ.
  5. Пүүз хүлээн авагч заасан газарт байхгүй эсвэл тухайн цагт хүлээн авах боломжгүй тохиолдолд захиалагчтай холбогдож захиалга хүргэх хугацааг хойшлуулж болно.
  6. Дахин хүргэлт хийх тохиолдолд нэмэлт хүргэлтийн төлбөр авна.

Хүргэлтийн үйлчилгээ

Улаанбаатар хотын тодорхой хязгааруудад хүргэлт үнэгүй. Зарим хэсэгт нэмэлт төлбөр авна.


Хүргэлтийн бүсчлэл:

А: Үнэгүй хүргэлтийн бүс.

Зайсангаас 32-ийн тойрог, Саппорогоос офицеруудын ордон.

Б: Нэмэлт төлбөртэй бүс.

Нисэх, Яармаг, Толгойт, Нарангийн гол, 21-р хороолол, 5-н шар, Орбит, Бэлх, Баянзүрхийн товчоо,

В: Нэмэлт төлбөртэй бүс.

Налайх, Багануур, Дархан, Эрдэнэт

Г. Нэмэлт төлбөртэй бүс.

21 аймаг орон нутагт

Хүргэлтийн бүсчлэлийн төлбөр:

А бүс: үнэгүй, Б бүс: 6000₮, В бүс: 20000₮, Г бүс: 30000₮

Цахим Худалдаа ХХК