БИДНИЙ КОБИ БРАЙНТ
1978 оны 8-р сарын 24-нд бүх цаг үеийн хамгийн агуу сагсанбөмбөгчдын нэг Бидний Коби Бийн Брайнт мэндэлжээ.Сагсанбөмбөгийн талбайд тоо томшгүй олон амжилт ялалтанд хүрч олон зуун сая хүний сэтгэл зүрх хайр, мөрөөдлийг өрдсөн түүний замнал ахлах сургуульд байхаасаа л онцгой нэгэн байлаа. Тэр амьд сэрүүн байсан бол 46 нас хүрэх байв. Коби чиний хүсэл тэмүүлэл ялах хүсэл, өөрийгөө дайчлах тэмцэгч сэтгэл зүй ямар их хүний зүрхэнд гал асааж, ямар их хүүхдийг мөрөөдөлтэй болгож, хичнээн залуучуудад зорилго итгэл өгснийг чи мэднэ л дээ зэвүүн амьтан. Чи бэртэлтэй, хуруугаа хугалчихаад хүртэл тоглоод байдаг тийм л зэвүүн амьтан. Чи миний тоглолтыг амьдралдаа нэг л үзэх гэж ирдэг хүмүүсийн төлөө хөл дээрээ зогсож байх л юм бол талбайд байна гэж боддог талбайд гардаг 50, 60 оноо авдаг гайхамшиг толилуулдаг зэвүүн амьтан шүү дээ.
1996 онд чи нэгдүгээр сонголт биш 13 дахь сонголт байлаа, хөдөлмөр, хичээл зүтгэл, зүрх сэтгэлээрээ чи шилдэгүүдийн ДОМОГ нь болов, 2002 онд чи 2 дахь сонголт байлаа, хожим харин чи бүхний ШҮТЭЭН нь болов.
Яаж тэмцдэг вэ? яаж хүсдэг вэ? яаж хүрдэг вэ? гэдгийг бидэнд харуулсан бидэнд ойлгуулсан бидэнд зааж сургасан бидний Коби Бийн Брайнт.
Чиний үсрэлттэй шидэлтийг харах нь, чиний уран оролтыг үзэх нь, чиний ялагдашгүй сэтгэл зүйг мэдрэх нь бидний хувьд үгээр хэлэмгүй тансаглал байлаа. #Thank_you_KOBE
“Цагийг зугаатай өнгөрүүл. Амьдрал бол шаналж гутарч явахад дэндүү богинохон. Цааш яваад л байх ёстой. Урагш алхаад л байх ёстой. Нэг хөлөө нөгөө хөлийхөө урд тавь, инээ, тэгээд зүгээр л урагшаа яв”
~Коби Бийн Брайнт
